Журам
Үйлчлүүлэгчдийн уншлагын танхимд мөрдөх журам
Та IT Hub-ын номын сангаар үйлчлүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу.
- Номын сангийн карт нээлгэж номын сангийн мэргэжилтэнд шалгуулж үйлчлүүлнэ.
- Уншигчийн эрхтэй үйлчлүүлэгч цахим үйлчилгээ / интернэт/ авна.
- Танхимд ашигласан номоо Номын сангийн мэргэжилтэнд хүлээлгэж өгнө.
- Хүлээлгэж өгөхдөө номын бүрэн бүтэн байдал хуудасны тоог шалгуулж өгнө.
- Уншигчийн эрхтэй үйлчлүүлэгчид гэрээр ном олгоно.
- Цөөн тооны ховор номыг 3 цагаас хэтрэхгүй хугацаагаар уншлагын танхимд ашиглана.
Хориглох зүйлс:
- Хоол хүнс, уух зүйлс авч орохгүй байх
- Уншлагын танхимд чанга ярих, утсаар ярих, шуугих, хог хаях, тоглох
- Танхимын эд хогшлыг эвдэж сүйтгэх, ширээн дээр зурж бичихгүй байх
- Танхимын эд хогшлыг зөөх
- Номон дээр зурах, хуудсыг гэмтээх, шингэн зүйл асгах
Танхимаас Номын сангийн мэргэжилтний зөвшөөрөлгүй ном, сэтгүүл авч гарахыг хориглоно.