Үйлчлүүлэгчдийн уншлагын танхимд мөрдөх журам

Та мэдээллийн төвөөр үйлчлүүлэхдээ дараах зүйлсийг анхаарна уу

  • Үйлчилгээний картаа Мэдээллийн төвийн мэргэжилтэнд шалгуулж үйлчлүүлнэ.
  • Цөөн тооны ховор номыг 3 цагаас хэтрэхгүй хугацаагаар уншлагын танхимд ашиглана.                
  • Хэрэв захиалагч байхгүй бол хугацааг үргэлжлүүлэн сунгаж болно.
  • Танхимд ашигласан номоо Мэдээллийн төвийн мэргэжилтэнд хүлээлгэж өгнө.
  • Хүлээлгэж өгөхдөө номын бүрэн бүтэн байдал хуудасны тоог шалгуулж өгнө.    
  • Компьютерийг хэрэглэгч 2 цагаас дээш хугацаанд ашиглахгүй байх 

Хориглох зүйлс:

  • Хоол хүнс, уух зүйл авч орохгүй байх
  • Уншлагын танхимд чанга ярих, утсаар ярих, шуугих, хог хаях, тоглох
  • Танхимын эд хогшлыг эвдэж сүйтгэх, ширээн дээр зурж бичихгүй байх
  • Танхимын эд хогшлийг зөөх
  • Номон дээр зурах, хуудсыг гэмтээх, нугалах, шингэн зүйл асгах
  • Танхимаас Мэдээллийн төвийн мэргэжилтний зөвшөөрөлгүй ном, сэтгүүл авч гарахыг хориглоно.